Танилцуулга

Дрийм Интерпрайз ХХК

  • Дрийм Интерпрайз: 12 гишүүн компани
  • Үндсэн: 170 ажилтан
  • Гэрээт, туслан гүйцэтгэгч: 50 ажилтан
  • Бизнес: Аялал жуулчлал, Оюу Толгой бүтээн байгуулалт, Химийн бүтээгдэхүүний импорт, Шар айраг, Олон улсын Тээвэрийн үйлчилгээ, Карго, Агуулахын үйлчилгээ, Чөлөөт бүс, Ахуйн гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүний импорт, Хүнсний дэлгүүр, Онгоцны билет борлуулалтын үйлчилгээ,

Бидний уриа – Дриймлэг соёлоороо гоёно.

Юнайтед Шиппинг ХХК

Юнайтед шиппинг ХХК нь 2019 оны 3 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх, автомашинаар ачаа тээвэр эрхлэх эрхийг авсанаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид боловсон хүчнийхээ чадвар мэргэжилийн туршлагад анхааран салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай болон чадварлаг, шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн тул агентийн өргөн сүлжээг богино хугацаанд үүсгэж, дэлхийн 110 гаруй улс орноос төмөр замын, агаарын, далайн, авто замын зэрэг тээврийн бүх төрлөөр тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй, найдвартай, шуурхай тээвэрлэхийг чухалчилан ажилладаг.

Эйтийм ХХК (Ateam)

2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд харилцагчдадаа чанарын шаардлага хангасан аюулгүй ажиллагааны хэрэгсэл, багаж, электрон бараа, тоног төхөөрөмжийг хэрэгцээт мөчид нийлүүлдгээрээ онцлогтой үндэсний ханган нийлүүлэгч компани. “Оюу Толгой“ төсөлтэй нягт хамтран ажиллаж, энэхүү бүтээн байгуулалтад гар биечлэн оролцдог бөгөөд ОТ-ийн шилдэг 50 ханган нийлүүлэгчийн нэг.

Империал Партнерс ХХК

2014 онд байгуулагдсан ба “Оюу Толгой”, “Эрдэнэс таван толгой” болон бусад уурхай, барилгын компаниудад аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг. Мөн 2021 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж Олон улсын чанарын шаардлага хангасан химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж, шил сав, тусгай зориулалтын хамгаалалтын хувцсыг Монгол улсдаа импортолж эхэлсэн.

Салбартаа тэргүүлэх мөрөөдөлтэй. Химийн бодисийн импорт худалдаа, агуулах, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, Олон Улсын итгэмжлэгдсэн мэргэжлийн лаборатори, чадварлаг химичид ажилтны нөөц, химийн бодисын тээвэрлэлт, аюулгүй ажиллагаа, хамгаалах хэрэгсэлийн худалдаа, зөвлөгөө, гэрээт ба туслан гүйцэтгэгч.

Юни Карго Терминал ХХК

БНХАУ, Солонгос, Турк улсуудаас иргэдийн хэрэглээний каргог тээвэрлэхийн зэрэгцээ Тээврийн үйлчилгээний бүх төрлийг санал болгодог чадварлаг хамт олон. UCT ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, тээвэр логистик, карго тээврийн үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхлэн үйлчилгээний цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлж буй олон улсын тээвэр зуучлалын компаниудын нэг юм.

Агар Юнайтед ХХК

2016 оноос Бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2022 оны 8-р сарын байдлаар, 4500 харилцагчтай, Улаанбаатар хотоос гадна 21 аймагт бүтээгдэхүүнээ хүргэдэг, хурдтай өсөн дэвшиж буй хамт олон.

– БНХАУ – Харбин шар айраг

– ОХУ, Heineken – Guinness, Dr.Diesel, Охота, Жигулевское, Три Медведья шар айраг, AvinBew групп – Lowenbrau, Клинское шар айраг,

– БНСУ – Kabrew шар айраг,

– Тайланд улс – Singha шар айраг,

-Турк улсаас- Efes шар айраг

Агар Интерпрайз ХХК

2021 оноос эхлэн Бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

– Польш улс – Online, Eva брэндүүдийн Ахуйн гоо сайхны бүтээгдэхүүн

– БНХАУ – Навч брэндийн захиалгат бүтээгдэхүүн:

– ОХУ – Resource компани – Тахианы мах,

– БНСУ –Rainbow кофе,

Баян Интерпрайз ХХК

2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2022 оноос эхлэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болоод байгаа Дэлхийн топ 10 электрон тамхины брэндүүдийг албан ёсны Exclusive эрхтэйгээр зах зээлд нийлүүлэн, эдийн засагт 5 дахин хэмнэлттэй байх бүтээгдэхүүний импортын худалдааг эрхэлдэг.