Хүний нөөцийн бодлого
- Нүүр хуудас
- Хүний нөөц


Өглөөний мэнд - Найрсаг
Манай хамт олон Ажлын өглөөг Цахим мэндчилгээгээр эхлүүлдэг сайхан соёлтой. Өглөөний мэнд асуух, солилцох соёл нь биднийг улам нэгтгэж, амжилт руу тэмүүлдэг. Бид өөр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг боловч хамт олноосоо нэгэн жигд мэдрэмжийг авах, өөрийгөө илэрхийлэх, найзалж нөхөрлөн өөрсдийнхөө өдрийг бүтээдэг.
Та бидэнтэй нэгдсэнээр

Төрсөн өдрийн бэлэг
2 ЦАГ, ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ. Ажилтны төрсөн өдрөөр Цалинтай 2 цагийн чөлөө бэлэглэж, онцгой мөчөө өөртөө зориулах баярт мөчийг хуваалцдаг. Төрсөн өдрийн мэндчилгээг хамгийн түрүүнд танд хүргэж, баярт мөчийг тань нь хуваалцдаг.

Автобусны карт
САНАА ЗОВОЛТГҮЙ. Манай ажилтнууд хязгааргүй зорчих автобусны карттай бөгөөд картыг сар бүр байгууллагаас цэнэглэддэг. Санаа зоволтгүй байдаг.

Хобби 12
СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДСӨН ГРУППУУД. 12 төрлийн фэйсбүүк группүүд ажилладаг бөгөөд өөрийн сонирхож буй группд хүсэлт илгээн тухай бүр зохиогдох арга хэмжээнд оролцохоос гадна өөрийн сонирхлоо хөгжүүлэх боломжийг олгодог.

Netflix хязгааргүй эрх
СОНИРХОЛТОЙ. Байгууллагын нэр дээрх хязгааргүй ашиглах Premium эрхтэй Netflix-ийг ажилтнууд маань хэрэглэдэг. Netflix-д зардал гаргахгүй.

5-15GB дата
ХААНА Ч ХАМТДАА. Мобикомын дугаар ашигладаг ажилтнуудын багц маань харилцан адилгүй бөгөөд дийлэнх нь бүх сүлжээнд үнэгүй ярих, 15GB дата үнэгүй ашиглах эрхтэй, байгууллагын зардлаар. Ажлын интернэтийн хурд өндөр. Харилцаа холбооны тал дээр боломжийн шүү.

Номын сан
УНШИНА, СОНСОНО. Бид уншигч хамт олон тул манай номын санд Монгол болон олон улсын алдарт зохиолч яруу найрагчдын бүтээлүүд, түүх, уран зохиол, хувь хүний хөгжил, танин мэдэхүйн, мэргэжлийн гээд ямар ч чиглэлийн оюуны цар хүрээг тэлэх бүтээлүүдээр сар бүр нэмэгдэж байдаг.
Цалингийн багцын үзүүлэлт
Манай хамт олны дундаж цалин урамшууллын багц нь Монгол улсын Хөдөлмөрийн хөлсний доод хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 3,5 дахин буюу түүнээс өндөр.
Кариер төлөвлөлт-Түвшингээ дээшлүүлдэг
HR хэлтсээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцон нэгдмэл хамт олныг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж, ажилласан хугацаа, ажил хөдөлмөрийн амжилтаа бататгаснаар карьер өсөх, цалин урамшуулал нэмэгдэх – Жилдээ 1-2 удаа Түвшин ахилт хийдэг.
Бүтээгдэхүүн үйлчилгээ – Ажилтны хөнгөлөлт
Өөрийн бүтээгдэхүүнийг Ажилтны хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх боломжтой.
Хамт олны арга хэмжээ
Дриймчүүдийн спортын наадам - Хавар
“Спорт – бидний нөхөрлөлийг гагнана” уриан дор зохион байгуулагддаг Дриймчүүдийн хаврын спорт өдөрлөг Хамт олны уур амьсгал, эрүүл мэнд, бие бялдар, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдаа нээн таниулах, чөлөөт цагаа 2 дахь гэр бүл болсон хамт олонтойгоо эрүүл чийрэг, эрч хүчтэй өнгөрүүлэх бүхий л сайхан боломжийг олгодог.
Dreamers Got Talent - Намар
“Дриймчүүдэд авьяас бий” нэрэн дор ажилтнууд маань бүжиглэж, дуулж удаан хугацаанд түр мартагдуулсан авьяасаа хөгөлсөн, нэгэн цул хамт олон гэдгээ мэдэрдэг сайхан үйл ажиллагааны нэгэн эд эс нь болж хөглөгддөг хөтөлбөр юм.
Дриймчүүдийн цасны баяр - Өвөл
Дриймчүүдийн цасны баяр нь хоёр дахь гэр бүл болсон хамт олонтойгоо өнгөрүүлж биесээ цэнэглэн ажил амжилтын эрч хүчээ сэлбэдэг Дриймлэг арга хэмжээ юм.
Дриймчүүдийн мөрөөдлийн
аялал - Зун
Дэлгэр зуны цагт, ажлынхаа зав чөлөөгөөр өргөн уудам эх орноороо хамт олонтойгоо аяладаг хөтөлбөр бөгөөд аялахыг хүссэн ажилтан бүрт нээлттэй.
Хамт олны арга хэмжээ
Спорт заал
Дриймэрс хамт олон маань хуваарийн дагуу спортоор хичээллэж тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг.
Вебинар сургалт
Хувь хүний болон менежмент, бүтээгдэхүүн байгууллагын соёлын гэх мэт сургалтуудыг сар бүр улирал жилдээ гэх давтамжтайгаар та бүхэнд ур чадвар мэдлэг оюуныг тань үргэлж тэлж байдаг.
Е-Спортын өрсөлдөөн
Хамт олон, залуусын маань дунд ихээр сонирхдог E sport тэмцээн олон төрлөөр зохион байгуулагдаж шударга гал гарсан тоглолтууд болдог бөгөөд нүд баясгаж, сэтгэл сэргээсэн их хүлээлтийг үүсгэдэг тэмцээний нэг юм.
Хамт олны маань саналууд
Туршилтын болон Үндсэн ажилтан болж хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж буй ажилтнууд маань “Манай хамт олныг сонгосон 10 шалтгаан”-ы санал асуулгын нэгдсэн дүнг танд танилцуулж байна. Таныг сонголтоо хийхэд санаа авууштай мэдээлэл бөгөөд судалгааны үр дүн бодит мэдээлэл юм.
Туршилтаас Жинхэлсэн ажилтнуудын маань манай хамт олныг сонгосон 10 шалтгаан:
- Эерэг Байгууллагын соёл
- Залуу, найрсаг хамт олон
- Нийт ажилтныг хамарсан олон төрлийн үйл ажиллагаа болон өглөөний цай хөтөлбөр
- Хүний нөөцийн бодлого, сургалт хөгжил, өсөн дэвших боломж олгодог
- Ажлын уян хатан цаг
- Цалин цагтаа буудаг
- Ажлын туршлага шаардахгүй, залууст боломж олгож сургаж авдаг.
- Ажлын болон ажлын бус зүйл шаардлагатай тохиолдолд асуухад хэн ч төвөгшөөдөггүй
- Ажлын үр дүнг үнэлэн урамшуулдаг
- Бие биедээ урмын үг, дэмжлэг, сайхан харилцааг өгдөг.
Үндсэн Ажилтнуудын маань “Таалагддаг” 10 шалтгаан:
- Цалингаа цаг тухайд нь олгодог. Цалин тавих өдөр хэзээ ч хоцорч байгаагүй.
- Хамт олон, ажлын тав тухтай байдалдаа дуртай
- Ажлын уур амьсгал, хамт олны харилцаа
- Ажлын уян хатан цаг
- Албан тушаал дэвших, сурах хөгжих боломж олгодог
- Улирал бүр зохиогддог арга хэмжээнүүд таалагддаг.
- Шинэ төгсөгч туршлага хуримтлуулах, сурах боломжийг олгодог
- Баг хэлтсээрээ хамтран ажиллах
- Удирдлагын найрсаг харилцаа
- Ажлын байршил тааллагддаг